Гадаад, дотоодын жуулчид татах боломж нээгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Урианы жилийн хүрээнд аймгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүнийг гаргах зорилгоор “Төв аймагт үйлдвэрлэв” нэрийн барааны дэлгүүрийг нээв.
Нэрийн барааны дэлгүүрт Төв аймагт үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар худалдаална. Импортыг орлох бүтээгдэхүүн худалдаалах нэрийн барааны дэлгүүр нээгдсэнээр гадаад, дотоодын жуулчид татах, том боломж гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байв.
Одоогоор тус дэлгүүрт Төв аймгийн 16 сумын 38 үйлдвэрлэл эрхлэгч 27 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэн тавиад байна.
Дашрамд дурдахад, аймаг жилд таван удаа үзэсгэлэн зохион байгуулдаг. Үзэсгэлэн худалдаанд 27 сумаас давхардсан тоогоор 800 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид, 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, нийт 670,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос 3.6 дахин өссөн гэдгийг албаныхан онцлов.

Т.Есүхэйтөмөр