Малчдад өвс, тэжээл хямдралтай үнээр олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-01-29 21:14:58
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн зургаан суманд дотоодын таван компани импортын өвс тэжээлийн олгох цэг байгуулж, малчдад хямд үнээр өвс тэжээл олгож байна.

“Чансаа хан хөхий” холдинг, “Милл Хаус” ХХК, “GOTT” ХХК, Раваанаа” ХХК, “Делта” холдингийн “Mind teach” ХХК зэрэг дотоодын таван компани ОХУ-аас авсан өвс, тэжээл өвөлжилт хүндэрсэн сумдад нийлүүлэх зорилгоор Эрдэнэ, Лүн, Бүрэн, Баянчандмань, Батсүмбэр зэрэг сумдад зургаан цэг байгуулан ажиллаж байна.

Импортоор орж ирж байгаа өвс тэжээлүүдийг хямдралтай үнээр буюу 10500-11000 төгрөгөөр борлуулж байна гэж аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга Д.Дашдулам хэллээ.

Т.Есүхэйтөмөр
相关新闻