Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-29 11:54:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ, НЗДТГ-аас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулах болжээ.

Тус төв нь иргэдийг ажилд зуучилах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлнэ.

Төвийн нээлт маргааш буюу энэ сарын 30-нд болох юм. Энэ үеэр “Startup Mongolia” ТББ, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, “Номин Холдинг”  болон “Эвридэй Интернэшнл” компанийн мэргэжилтнүүд иргэдэд СV бөглөх, ярилцлагад бэлдэх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Ч.Ариунболд
相关新闻