Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-21 15:10:36

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан нийслэлийн ерөнхий боловсроын 112 дугаар сургуулийн барилгын ажлын үйл явцтай танилцав.

Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжүүлнэ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, БГД-ийн 16 дугаар хороо, нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай шинэ барилга есдүгээр сард ашиглалтад оруулна. 

"Гантоонот констракшн" ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ ярихдаа, “Барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Одогоор агааржуулалт, бетон цутгалтын ажил бүрэн дууссан, чулуун хавтангийн ажил 90 хувьтай байна. Мөн дотоод засал чимэглэл болон анги, танхимын будгийн ажил эхлэхэд бэлэн болсон байгаа. Ирэх долоо хоногтоо багтааж гадна тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Сургуулийн шинэ барилга нь 32.5х18.6 ам.метр хэмжээтэй, 2720 мкв талбай бүхий зоорьтой, дөрвөн давхар бөгөөд нэг ангид 30 хүүхдийн дүүргэлттэй, нийт 320 хүүхдийн суудалтай аж. 










相关新闻