МСҮТ өдөр өнжүүлэх бүлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 15:19:31

Булган аймгийн Булган хангай МСҮТ багш, ажиллагсдын хүүхдүүдийн өдөр өнжүүлэх бүлэгтэй боллоо.

Энэхүү МСҮТ нь  багш, ажиллагсадынхаа  нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ ажлын хүрээнд тус өдөр өнжүүлэх бүлгийг нээлээ. Сургуулийнхаа байран дээр нэг өрөөг илүүчлэн гаргаж багш ажилчид өөрсдөө тохижуулсан байна.  

Өдөр өнжүүлэх бүлэг ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн 9 хүүхэдтэйгээр нээлтээ хийлээ.  Өдөр өнжүүлэх бүлгээр дамжуулан хүүхдийн оюуны болон сэтгэн бодох чадвар, бие бялдрын хөгжил, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бие даан суралцах хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Эцэг эхчүүд нь ажилтай, хүүхдийхээ даалгаварыг хийлгэж хоолыг нь бэлдэх хүнгүй иргэдэд маш хэрэгтэй зүйл боллоо гэж багш ажилчид ам сайтай байна.

П.Батням

相关新闻