НҮБ-ын “Оролцоо” хөтөлбөрт Булган аймаг шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-08 14:22:10

Булган, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх интегра” санаачилга болон “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах оролцоо” төслүүдийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт Булган аймгийн ИТХ шалгарч 29 сая төгрөгийн тэтгэлэг авлаа.

 

Монгол Улсын хэмжээнд төрийн үйлчилгээний шударга, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн эдгээр төслүүдийг Люксембург, Дани, БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгээр НҮБХХ-ийн Санхүүжилтийн цонх механизмаар дамжуулан хэрэгжүүлж байна.


Интегра ба Оролцоо тэтгэлэгт хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс 90 гаруй төслийн санал ирснээс 24 төсөл шалгарсан бөгөөд тэдгээр төсөлд нийт 200.000 гаруй ам.долларын тэтгэлэг олгож, төслүүд 2025 оны 7 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжих юм. 





相关新闻