БУЛГАН: Хүүхдийн байгууллагынхан 100 жилийн ойгоо тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймаг Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхэн 100 жилийн ойг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр тэмдэглэлээ.
1925 онд
“Хойчийн залгамжлагч багачуудын холбоо” нэрээр анх байгуулагдсан энэхүү
байгууллага нь хүүхэд багачуудыг боловсрол, хүмүүжил, авьяас чадвараар нь
дэмжих үндэсний хөдөлгөөний эхлэл болсон түүхтэй.
Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунзаяа, "Зуун жилийн хугацаанд хүүхдийн эрх, оролцоо, авьяас, хөгжилд чиглэсэн олон хөтөлбөр, уламжлалт үйл ажиллагаануудыг өрнүүлж, олон хүүхэд энэ байгууллагаар дамжин суралцаж, өөрийгөө нээн хөгжүүлэх боломжтой болсон.
100 жилийн ой бол зөвхөн байгууллагын баяр бус Монголын хүүхэд багачуудын боловсрол, хүмүүний төлөөх үе үеийн багш, удирдагчдын хөдөлмөр, хүүхдүүдийн гэгээн мөрөөдлийн түүхийг дурсах үнэ цэнтэй мөч гэдгийг тэмдэглэн хэлж, Булган нутгийнхаа мянга мянган хүүхэд, багачуудын төлөө ажиллаж байсан ахмад буурлууддаа болон одоо цагт ажиллаж байгаа хамт олондоо, хүүхдийн оролцооны байгууллагын үе үеийн идэвхитэн сурагч, пионерууддаа их ойн баярын мэндийг хүргэе" гэлээ.

























Ulaanbaatar