Түр ажлын байр бий болгож, осол аюулгүй зорчих боломжийг бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЗДТГ-аас ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэддээ түр ажлын байраар хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тус сумын төв нь Дархан-Эрдэнэтийн чиглэлийн төв замаас дөрвөн км-ийн зайд оршдог аж. Иймээс уг сумын төв хүртэлх замын цасыг цэвэрлэж, стандартын дагуу ашиглах, халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түр ажлын байр бий болгожээ. Тус арга хэмжээний хүрээнд хоёр ширхэг түрдэг цас цэвэрлэгчийг авч нийлүүлэн хөдөлмөрийн багаж бэлтгэсэн байна. Ингэж авто замын цасыг цэвэрлэснээр түр ажлын байр бий болохоос гадна, иргэдийн аюул осолгүй зорчих таатай нөхцөл бүрдэж байгаа юм байна.

Ч.Отгонцэцэг