Хишиг-Өндөр сумын сургууль ариун цэврийн байгууламжтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын БСШУЯ-ны харьяа лаборатори бүрэн дунд сургууль ариун цэврийн байгууламжтай болж, сурагчид тав тухтай орчинд суралцах боломж улам нэмэгдлээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мобиком корпораци, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Аарцны чулуу” сан хамтран хөрөнгийн асуудлыг шийдэж ашиглалтад оруулсан ариун цэврийн байгууламжийг хүлээн авах ёслол дээр аймгийн Засаг дарга З.Батзориг хэлэхдээ Булган аймгийн хөдөөгийн хоёр сургууль энэ онд орчин үеийн боловсон үйлчилгээтэй болж, 1400 гаруй сурагчид таатай орчин суралцаж байгааг хэлсэн юм.
-Мобиком корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийг асуудлыг шийдэж байгаагийн нэг нь энэ юм. Манай корпораци улсын хэмжээний сургуулийн 20 хувьд энэ байгууламжийг ашиглалтад оруулж, 45000 орчим хүүхэд байнгын халуун устай, ариун цэврийн байгуулж ашиглаж, элдэв халдварт өвчиний тархалт багасахад нөлөөлж, сурч боловсрох эрүүл таатай орчин бүрдүүлээд байна гэж Мобиком корпорацийн манай улс дахь салбарын захирал Тацуа Ханада ярилаа.
2015 оноос хойш Мобиком корпораци, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төслийг хэрэгжүүлэн 17 аймгийн 40 орчим сургуулийн ариун цэврийн байгууламжийн барилга угсралт, сантехникийн ажлыг гүйцэтгэсэн “Роял констракшн” ХХК Хишиг-Өндөр сумын сургуулийн шинэ бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсан байна.

М.Батжаргал