Төрийн байгууллагын ажлыг залуучуудын байгууллагаар үнэлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банкны МАСАМ төсөл хамтран төрийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээг хийх ерөнхий удирдамж боловсруулах, туршилт судалгааг Булган аймагт хийж байна.
Засгийн газрын энэ оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д зааснаар төрийн байгууллагууд жил бүр хэрэглэгчийн үнэлгээг хөдлөнгийн байгууллагаар хийлгэхээр заасан юм. Энэ үнэлгээг хийх нэгдсэн удирдамжийг бодитой боловсруулах зорилгоор хэрэглэгчийн үнэлгээг туршилтын журмаар хийх, хөндлөнгийн байгууллагыг сонгох, судалгаа хийх хүмүүсийг сургах ажлыг зохион байгуулж байна.
Тус аймаг энэ жил хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагаар аймгийн Залуучуудын холбоо шалгарч үйл ажиллагаагаа эхлээд байна.
Туршилтын судалгаа авах, хэрэглэгчийн үнэлгээ хийх удирдамж боловсруулахаар аймгуудын онцлог болон нийтлэг байдлыг харгалзан Дархан-Уул, Булган аймагт хийж байгаа юм.

М.Батжаргал