Таван аймгийн 11 сая толгой малыг вакцинжуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Баруун бүсийн таван аймагт бог малын төлийг мялзан өвчний вакцинжуулалтад хамруулахаар 5.4 сая тун вакциныг хүргэж, гүйцэтгэлийн ажил шуурхай өрнөж байна хэмээн Мал,эмнэлэг үржлийн газраас мэдээллээ.
Хонины цэцэг өвчин 9 аймгийн 43 суманд оношлогдсоноор нийт 14 аймгийн хэмжээнд 23.6 сая толгой хонь вакцинжуулахаар төлөвлөж өнөөдрийн байдлаар 1.4 сая хонийг вакцинжуулаад буй аж.
Шүлхий өвчний тухайд 5 аймгийн 13 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчнөөр 8300 толгой мал өвчилж, 7800 толгой малыг зориудын устгалд хамруулжээ. Вакцинжуулалтад давхардсан тоогоор 11.0 сая толгой малыг вакцинжуулаад байгааг албаныхан хэллээ.

Б.Заяа