ӨНӨӨДӨР: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны
наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдөр
болох үйл явдлын тойм
Засгийн газрын ээлжит хурал болно.
11:00 цагт: Ахмадууд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл өгнө.
13:00 цагт: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр БЗД-ийн нэгдүгээр хороо, РЦНК орчимд барилга барьж буйтай холбогдуулан ажиллана. Холбогдох утас: 86001691
18:00 цагт: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.
-Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд
“E-Mongolia” цахим системээр дамжуулан иргэдийн саналыг авч байна.
-Хичээлийн шинэ жилийн
үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-Хуульчийн мэргэжлийн
шалгалтын бүртгэл 45 хоногийн турш үргэлжилж байна.
-“Алтан намар-2025”
төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас
одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
-Нийслэлийн хэмжээнд
сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг
дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
-“Монгол авдар” тусгай
үзэсгэлэн Монголын Үндэсний музейд наймдугаар сарыг дуустал олон нийтийн
хүртээл болно.
Орон
нутагт:
-Сэлэнгэ аймгийн Баянгол
суманд тус сумын харъяат Монгол Улсын алдарт уяач Т.Төрмөнхийн цолны мялаалга
наадам болно.
-Баянхонгор аймагт Дуурсахын хөндийд Алдартнуудын мялаалга наадам буюу “Хонгорын шигшмэл хурд” уралдаан энэ сарын 12, 13-нд болно.
Хилийн
чанадад:
8 дугаар сарын
7-17-нд: БНХАУ-ын Чэндү хотноо болж буй “Дэлхийн спортын наадам”-д Монгол Улсын
баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо
бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорьж байна.