Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт 328 төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-13 09:43:45

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулинд Боловсролын салбарт 1.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 446.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 328 төсөл, үйл ажиллагааг баталж, он дамжин хэрэгжүүлж байна.


Эдгээр төсөл, үйл ажиллагаанаас 72 төсөл,  үйл ажиллагаа буюу 11630 хүүхдийн суудалтай 26 сургуулийн өргөтгөл болон шинэ барилга 3225 ортой 24 цэцэрлэгийн барилга, 1680 хүүхдийн хүчин чадалтай 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1525 хүүхдийн ортой 12 дотуур байрны барилга, 3 спорт заал, 960 хүүхдийн хүчин чадалтай Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгуудыг 2025 онд ашиглалтад оруулахаар захиалагч, захиалагчийн хяналтын байгууллага, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байна.


Бүсчлэлээр авч үзвэл нийслэл хотод 4720 хүүхдийн хүчин чадалтай 8 сургуулийн барилга, 2150 хүүхдийн ортой 13 цэцэрлэгийн барилга, 1400 хүүхдийн хүчин чадалтай 5 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалны барилга, орон нутагт 6910 хүүхдийн хүчин чадалтай 18 сургуулийн барилга, 1075 хүүхдийн ортой 10 цэцэрлэийн барилга, 1525 хүүхдийн ортой 12 дотуур байрны барилга, 2 спорт заалны барилга, 960 хүүхдийн хүчин чадалтай Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгууд байгаа юм.


Эдгээр барилгуудаас ачаалал өндөртэй байршилд дараах барилгууд байна. Үүнд:

  • Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /СХД, 62 дугаар сургууль/
  • Сургуулийн барилга, 640 суудал / ХУД, 8 дугаар хороо/ Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор / БЗД, 13 дугаар хороо, 172 дугаар цэцэрлэг/
  • Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгa / ХУД, 71 дүгээр цэцэрлэг/
  • Сургуулийн барилга, 640 суудал, спорт заал / БЗД, 26 дугаар хороо, Олимп хотхон/
  • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /СХД, 24 дүгээр хороо/
  • Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал, спорт заал /Хөвсгөл, Мөрөн сум, Титэм сургууль/
  • Сургуулийн барилга, 640 суудал /Дорноговь, Замын-Үүд сум/
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байр /Орхон, Баян-Өндөр сум/
  • Цэцэрлэгийн барилга, 240 ор / ХУД/
  • Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор / БЗД, 27 дугаар хороо, 45 дугаар цэцэрлэг/
  • Сургуулийн барилга, 480 суудал / СХД, 20 дугаар хороо/
  • Сургуулийн барилга, 640 суудал / СХД, 28 дугаар хороо/
  • Сургуулийн барилга, 720 суудал / СБД, 12 дугаар хороо/
  • Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 100 ор / ХУД, 4 дүгээр хороо, 145 дугаар цэцэрлэг/

相关新闻