Нийслэлийн авто замын бүтээн байгуулалт 92 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Замын сан болон нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар энэ онд Улаанбаатар хотод 38 зам барилгын ажил хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор 92 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тухайлбал, Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Зайсангийн авто замыг Богд уулын арын замтай холбох 2.4 км, Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км, “Өгөөж,чихэр боов” компанийн баруун урд уулзварын автозамын ажлыг дуусгаж ашиглалтад орууллаа. Харин Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан он дамжин хэрэгжихээр болсон гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэв.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 урт метр (у/м) гүүрийн хамт барих ажлыг эхлүүлж, энэ онд төсөвлөсөн санхүүжилтийн ажлыг бүрэн дуусгасан байна. Ихтойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно явган хүнд зориулсан гүүрэн гарц барьж, аялал жуулчлалын зориулалттай 2.05 км авто зам, 265 авто зогсоолын цогцолборыг ашиглалтад орууллаа.
Түүнчлэн Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжсэн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг дуусган, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв.

Ч.Ариунболд