Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй 192 байгууллагыг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-11-06 13:39:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас шалгалт хийж, тодорхой зөрчлүүдийг илрүүлжээ.
Уг шалгалтад 636 аж ахуйн нэгж, байгууллага хамарсан бөгөөд 192 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулаагүй, ажлын байрны төлбөр төлөөгүй байгааг онцолж байв. Улсын байцаагчийн 116 акт үйлдэж 348 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьснаас 97 байгууллагад 277 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн байна.
Мөн 125 аж ахуйн нэгж байгууллагад 25,4 сая төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулж, 100 аж ахуйн нэгжид зургаан заалт бүхий улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлсэн гэж НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр мэдээлжээ.

Д.Өлзий
相关新闻