Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүрэг өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. ГБХНХ-ын сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны Эдийн засаг, санхүү төсөв хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр нар Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцав.
Монгол
Улсын Засгийн газрын 2023 оны тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгын шавыг тус онд тавьсан. Энэхүү 8 давхар бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувийн
гүйцэтгэлтэй байна.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир холбогдох албан тушаалтнуудад тус эмнэлгийг ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэж, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, ашиглалт, хамгаалалтад анхаарч ажиллах, мөн энэ сард багтаан ашиглалтад оруулах үүрэг өгөв.