40 мянган га- д бэлчээрийн мэрэгчийн тархалтыг хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн есөн суманд бэлчээрийн мэрэгч үлийн цагаан оготнын тархалтыг хязгаарлаж, энгийн механик аргаар тэмцэх ажлыг эхлүүлэх гэж байна. Нийт 40 мянган га талбайд хийх энэ ажилд улсын төсвөөс 64 сая төгрөг зарцуулахаар тус аймагт хуваарилжээ.
Аймгийн ХХАА-н газрын дарга Б.Мөнхжаргалаас энэ тухай тодруулахад, “Улсын төсвөөс эхний удаад нийт санхүүжилтын 80 хувь нь шилжин ирнэ. Ирэх жилээс улсын төсөв энэ ажилд санхүүжилт өгөхгүй тул одоогийн санхүүжилтээс оготнын нүхийг утагч багаж авч, сумдад хуваарилан өгөхөөр болсон. Багажаа ашиглаад, малчидтайгаа хамтран сум бүр оготнын тархалтыг хязгаарлах ажлыг цаашид зохион байгуулах боломж бүрдэнэ” гэлээ.
Дээрх санхүүжилтийн 10 гаруй сая төгрөгөөр нь 44 ширхэг утагч багаж авах юм байна. Оготнын тархалтыг хязгаарлах ажлыг зохион байгуулахаар Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн, Дэлгэрцогт, Сайнцагаан, Цагаандэлгэр, Өндөршил, Говь- Угтаал, Луус сумынхан аймгийн ХХАА-н газартай гэрээ байгуулж байна. 11 дүгээр сарын 20 гэхэд ажлыг дуусгана.

Т. Отгонтуяа