ХСҮТ-ийн гадна талбайд 240 автомашин зогсох боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Эм Эн Ай Жей” компанийн гүйцэтгэсэн Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн автомашины зогсоол, гадна талбайн тохижилтыг ашиглалтад хүлээн авлаа.
Тохижилтын ажлын хүрээнд 11 мянган ам дөрвөлжин хатуу хучилт бүхий зам талбай, 240 авто машины зогсоол байгуулж, 700 ам метр явган зам тавьжжээ. Мөн 139 нарс, 64 гацуур болон 5000 бут сөөг тарьж, 1500 ам дөрвөлжин талбайг зүлэгжүүлж, гэрэтлүүлсэн байна.
Тохижилтийн ажлыг ашиглалтад хүлээн авах ёслолд НЗД С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгүүдийн гадна зам талбайг тохижуулах ажлыг шат дараатайгаар хийж, иргэдэд таатай орчин бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайг тохижуулсан юм.

Ч.Ариунболд