Ойрын зайн дугуйн аяллыг тогтмол зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас залуучуудыг дугуйн спортоор хичээллэх, эрүүл зөв амьдралын хэвшилд уриалах зорилгоор ойрын зайн дугуйн аяллыг тогтмол зохион байгуулахаар болсон байна.
Өчигдөр эл ажлын эхлэлийг тавьж “Merida Ulaanbaatar” унадаг дугуйн клубтэй хамтран 42 км-ийн аяллыг зохион байгуулжээ.
Дугуйчид Дүнжингарав худалдааны төвөөс Баянзүрхийн товчоон дээр очиж, Богдхан уулын хойд энгэр дагасан шороон замаар Хөлийн голын хөндий өгсөн, Бумбатын амнаас “Скай Резорт” цанын бааз хүрч, цааш Маршалын гүүр хүртэл явж аяллаа өндөрлөсөн байна.

Б.Заяа