“Монгол нум сум” хөтөлбөрт 10,5 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-28 17:43:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Монгол нум сум” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсээр хагас жил болж байна. Энэ хугацаанд монгол үндэсний сурын харвааг өвлүүлэн уламжлах, эрийн гурван наадмыг хөгжүүлэх, үндэсний сурын харвааны ойлголт, дэг соёлыг нийтэд түгээхээр сурын харвааны материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарсан байна.
Сурын харвааны сургагч 24 багш бэлтгэж, сум, биеийн тамир спортын газарт сургалтын нийтдээ 40 шахам нум сум олгож, сурын харвааны сургалтыг тогтмол хийснээр энэ спортыг сонирхогчдын тоо бараг 7 дахин нэмэгдэж 400 гаруй болжээ. Энэ онд “Нум сум” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн төсвөөс 10,5 сая төгрөг зарцуулсан байна.
М.Батжаргал
相关新闻