Адууны хулгайчид баригджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газрын ажилтнууд адуу хулгайлсан гэмт этгээдүүдийг нөхөн илрүүллээ.
Энэ оны есдүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон сумын 2 дугаар багийн нутаг Халиуны өвөр гэдэг газар 7 тооны адууг алж шулсан хэрэг гарсан юм. Уг хэргийг Хэнтий аймгийн харьяат Б гэгч бусадтай бүлэглэн үйлдсэн болохыг Хишиг-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад П.Мягмасүрэн, Бугат сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Д.Энхтөр, Орхон сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Отгонбаяр нар нөхөн илрүүлсэн гэж аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.
Малын тарга тэвээрэг суусан намар цагт малын хулгай гарах магадлал ихэсдэг учир малын хаиулга маллагааг сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

М.Батжаргал