“Тэмээ өргөдөг” арслангийн нэрэмжит барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-27 13:32:55
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын арслан, олон түмнээ “Тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан Б.Жамьяндоржийн нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан энэ сарын 29-30-нд болно.
Монгол Улсын арслан Б.Жамьяндоржийн төрсөн нутаг Сайхан суманд болох энэ барилдааныг 11-18 насны хоорондох дөрвөн насны ангиллаар зохион байгуулах юм байна.
Дунд, ахлах насанд түрүүлсэн бөх улсын аварга шалгарууулах тэмцээнд зодоглох эрх авна.
Булган хангай нутгаас төрөн гарсан бөхчүүдээ алдаршуулах, залгамж халааг бэлтгэх, барилдааны арга барил, ур чадвар, арвин их өв уламжлал, туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор “Тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Б.Жамьяндоржийн нэрэмжит барилдааныг 20 гаруй жил зохион байгуулж байна.
М.Батжаргал
相关新闻