Аюулгүйн нөөцийн өвсний 13,3 хувийг бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Засгийн газрын шийдвэрийн дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1600 тонн өвс, 560 тонн тэжээл бэлтгэх юм. Одоогийн байдлаар 208,5 тонн өвс, 15,0 тонн тэжээл нөөцөлж, бэлтгэх өвсний 13,3, тэжээлийн 0,7 хувийг нөөцөлсөн мэдээ байна.
Баяннуур, Бугат, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Рашаант сумаас бусад суманд өвс, Булганаас бусад суманд тэжээлийн нөөц бэлтгэж эхлээгүй байна.
- Манай сум 57,5 тонн өвс худалдаж авч нөөцөлсөн. Нэг боодол өвсний ханш 8500 орчим төгрөг байна. Өвс, тэжээлийн үнэ ханшийг нь өсгөхгүй боломжтой хэмжээнд тохиролцож өвөлжилтийн бэлтгэл хангахыг малчдад зөвлөж байна гэж Могод сумын ИТХ-ын дарга Н.Баяртай ярьсан юм.

М.Батжаргал