Баяннуур сум “Алтан төл”-ийн эздээ тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар малчдын зөвлөлгөөн зохион байгуулж, энэ оны “Алтан төл”-ийн эздээ тодрууллаа. Тус сум энэ оны эхний найман сард төлөө 87,1 хувиар бойжуулж, сүргээ 50463 толгойгоор нэмэгдүүлсэн байна.
Тус сумын Шар тал багийн малчин Т.Амарбаясгалан "Хамгийн олон төл" бойжуулсан амжилтаар шалгарч, мөн багийн малчин Х.Батмөнх "Алтан унага", Л.Борхүү "Алтан ботго", С.Шүрэнцэцэг "Алтан тугал", А.Отгонбаатар "Алтан хурга", Ж.Батболд "Алтан ишиг"-ний эзнээр тодорчээ.
Зөвлөлгөөнд оролцсон 180 гаруй малчид жил бүрийн 6 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл бүгд отор нүүдэл хийж, өвөлжөөний бэлчээрээ чөлөөлөх шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна.
Малчдад орон нутгийн мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт, чиг хандлага, мал сүргийг эрүүлжүүлэхэд малчдын оролцоо, малчдын нийгмийн даатгал зэрэг мэдээллийг сум, аймгийн салбарын мэргэжилтнүүд хийсэн байна.

М.Батжаргал