800 гаруй барилга обьектын халаалтыг өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-09-16 13:58:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас өөрийн хэрэглээндээ тохирсон халаалтыг өнөөдөр ч залгуулах боломжтой хэмээн мэдээллээ.

Одоогийн байдлаар тус компани нь дулааны төв шугам тоноглолд хийх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгажээ. Ингэснээр албан байгууллага, аж ахуй нэгжүүд хэрэглээндээ тохирсон халаалтыг залгуулах бололцоотой болсон байна.

Шаардлагатай халаалтыг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн залгаж байгаа ба одоогийн байдлаар 500 гаруй аж ахуй нэгжтэй “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, 800 гаруй барилга, объектын халаалтыг залгажээ.
 
Дулаан хангамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7004-7005 утсаар холбогдох боломжтой юм.

Б.Туул
相关新闻