Санхүүгийн хяналт шалгалтаар 296.2 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-15 15:51:01
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба энэ оны эхний найман сард 292.2 сая төгрөгийн зөрчил илрүүлж, орон нутгийн төсөвт 28.5, тухайн байгууллагад 168.4 сая төгрөг төвлөрүүлэхээр акт тогтоож, 21.2 сая төгрөгийг төсөвт оруулсан байна.

Манай алба энэ онд 33 байгууллагад хяналт шалгалт хийсэн. Санхүүгийн анхан шатны баримтгүй зарцуулсан буюу данс бүртгэлд тусгаагүй ажил үйлчилгээ нийт зөрчлийн 75,5 хувийг эзэлж байна. Нийтдээ 151.4 сая төгрөгийн зөрчил илэрсэн гэсэн үг. Цалин хөлсийг илүү, дутуу олгосон зөрчил 13,8 хувь байна. Өмч хөрөнгийг зориулалтаар бусаар зарцуулах, дутагдуулж, шамшигдуулах, өр авлага үндэслэлгүй хаасан зэрэг зөрчилийг тодорхой хэмжээгээр гаргасан байсан гэж аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Д.Сарангэрэл ярьлаа.
Бүрэгхангай сумын нэмэлт санхүүжилтийн данс, Хишиг-Өндөр сумын цэцэрлэгт хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа аж. Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн мэргэжилтэн өнгөрсөн онд нэмэлт санхүүжилтийн данснаас залруулгын гүйлгээ нэртэй 10.0 сая төгрөгийн гүйлгээг анхан шатны баримтгүйгээр хийж, ноцтой зөрчил гаргасан байна.
М.Батжаргал
相关新闻