Соёлын ажилтнууд байгууллагынхаа засварыг хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын соёлын төвийн ажилтнууд байгууллагынхаа барилгын дээвэр болон гадна талын засварыг хийлээ.
Орон нутгийн болон соёлын төвийн ажилчдын зуны нэг сарын хугацаанд засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Барилгын дээвэр хуучирч муудсаны улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээл учирч байсан. Аймгийн Боловсрол соёл урлагийн газар, сумын Засаг даргын Тамгын газар орон нутгийн хөгжлийн сангаас нийт 15.0 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж хөдөөгийн иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх боломжтой болголоо гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.Оюунбилэг ярив.

М.Батжаргал