Нүүр, ам судлалын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн “Бадрал сан”-гийн санхүүжилтээр Булган аймагт үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлээ.
Тус сургуулийн нарийн мэргэжлийн 6 багш, эмч нар амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг 420 гаруй иргэнд үзүүллээ. Нүүр ам судлалын багш, “Бадрал сан”-гийн тэргүүн Б.Батбаяр энэ ажлыг санаачлан зохион байгууллаа гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Урангаваа ярилаа.
Төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, төрийн албаны шинэчлэлийг Булган аймагт хэрэгжүүлэхэд чин шударга, үнэнчээр зүтгэсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга агсан Ц.Бадралын үр хүүхдүүд эцгийнхээ сайн сайхан үйлсийг үргэлжлүүлж “Бадрал сан” байгуулсан юм. Тус сангаас санаачлан хэрэгжүүлсэн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ аймгийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

М.Батжаргал