Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх журмыг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл бүхий цэгүүдийн үйл ажиллагаанд Стандартчлал хэмжил зүйн хэлтэс, цагдаа, мэргэжлийн хяналтын газар нэгдсэн шалгалт хийж байна.
Тус аймагт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 210 тусгай зөвшөөрөлтэй цэгүүдийг шалгалтад бүрэн хамруулах юм байна.
- Архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа дэлгүүр, бар, ресторан зэрэг үйлчилгээний газарт тавигдсан стандарт, журмын хэрэгжилтийг шалгахын зэрэгцээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон иргэдийн дунд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Иргэдээс гаргасан саналыг үндэслэн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх журмыг шинэчлэн батлуулна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа ярилаа.

М.Батжаргал