Хануйн гүүрний орчим үер болж машин, мотоцикль урсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Хануйн голын гүүрийн орчим Ангархай гэдэг газар өнгөрсөн Баасан гарагийн шөнө бороо орсны улмаас үеэр бууж, зам нь эвдэрчээ.
Тухайн үед тус замаар зорчиж явсан миркоавтобус, мотоцикль үерт урссан байна. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд машин нь хаданд тээглэн зогсчээ. Харин урссан мотоцикль олдоогүй байна.
Ангархайн зам нь Хануйн гүүрээс баруун зүг рүү буюу Хөвсгөл аймаг руу чиглэсэн гол зам юм.
Тухайн үед зорчиж явсан 7 хүн эсэн мэнд гарсан. Эвдэрсэн замыг сумын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч засварлалаа. Сумын 9 хүн, 2 техниктэй ажиллаж тээврийн хэрэгслийг саадгүй зорчих боломжтой болголоо гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярьлаа.

М.Батжаргал