Арван жилд арван бүтээлч ажил хэвшүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын ЗДТГ “Ахмадуудын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих” хөтөлбөрийг сумын ИТХ-ын хуралдаанаар батлуулаад хэрэгжүүлэх ажлыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ жил бүр нэг буюу 10 жилд 10 онцлох бүтээлч ажил хийх хөдөлгөөн өрнүүлэх зорилт тавьсны дагуу энэ жил ахмадуудад эрүүл зохистой хооллолтын дадал хэвшүүлэх юм байна.

Сумын Засаг даргын захирамжаар баталсан удирдамж төлөвлөгөөгөөр нэлээд ажил хийхээс аймгийн ЭМГ, тогооч нарын болон ахмад багш нарын холбоо, мөн дадлагатай зарим ахмадтайгаа хамтран төрөл бүрийн сургалт зохион байгуулах юм. Ахмадын хорооны хүсэлтийг дэмжин аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа “Эрүүл, зохистой хооллолт” сэдвээр сургалт хийж ахмадууд насжилтаа нэмэгдүүлэх, хөгшрөлтөө сааруулах талаар зөвлөгөө чиглэл өглөө гэж сумын ахмадын хорооны дарга Ж.Мөнх-Очир ярьлаа.
“Эрүүл, зохистой хооллолт” сургалтад Булган сумын зургаан багийн ахмадууд идэвхтэй оролцсон байна.
М.Батжаргал