Булган аймаг 32,4 мянган га талбайд уринш бэлтгээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн газар тариалан эрхлэгчид энэ жил 32,4 мянган га талбайд уринш бэлтгээд байна. Нийт бэлтгэсэн уриншийн 86,0 хувь буюу 27,9 мянган га талбайд хими, механикийн хосолсон аргаар хийлээ гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Газар тариалангийн гол бүс нутаг болох Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Тэшиг суманд нийт бэлтгэсэн уриншийн 60,9 хувийг бэлтгэсэн байна. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд “Тариалан эрхлэлтийг дэмжих” сангаас уринш боловсруулах хор, ажиллах техникийн шатах тослох материалын зээлийн дэмжлэг авсан байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх, цаг уурын ямар ч нөхцөлд эрсдэлд орохгүй байх зорилгоор өмнөх жилийн бэлтгэсэн уриншид бүрэн тариалалт хийх бодлого баримталдаг гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярьсан юм.

М.Батжаргал