Хадлан бэлтгэлд 4200 гаруй хүн ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр энэ жил хадлан бэлтгэх ажилд 4200 гаруй хүн 3254 техниктэй ажиллах юм байна.
- Энэ намар 90 шахам мянган тонн байгалийн хадлан бэлтгэх учиртай. Малчид 88 мянган тонн өвс бэлтгэх шаардлага байгаа. Сум бүр аюулгүйн нөөцөд 100 тонн хадлан өвс нөөцөлнө. Гантай болон гандуу байгаа нутагт хадлан бэлтгэх газаргүй бэрхшээл учирч байгаа. Аймгаас хадлан хадах боломжтой сум, аймагтай ярьж зохицуулалт хийж байна гэж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий ярьлаа.
Энэ намрын хадлан бэлтгэх ажилд сүүлийн жилүүдэд малчид их ашиглаж байгаа гар худуур 1760, бага оврын трактор 1150 шахам ажиллах юм байна.
Аймагтаа хамгийн их хадлан бэлтгэж авдаг уламжлалтай Тэшиг суманд аймгийн хэмжээнд хадлан бэлтгэлд ажиллах бага оврын тракторын 40 хувь нь зүтгэх тооцоо гарчээ.

М.Батжаргал