Гурванбулаг сумын 140 өрх 200 гаруй мянган малтайгаа нутгаасаа нүүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-02 19:40:33
Булган /МОНЦАМЭ/ Энэ зун гантай байгаагаас Булган аймгийн Гурванбулаг сумын 140 гаруй өрх 200 гаруй мянган малтайгаа өөр аймаг, сумын нутагт зусч байна. Зуншлагын байдал гайгүй гэж үзэж Өвөрхангай, Архангай аймаг, өөрийн аймгийн Могод, Хишиг-Өндөр, Орхон сумын нутагт малаа оторлож байгаа аж.
-Манай суманд энэ жил их гандуу зун болж байна. Аймгийн удирдлагад ирэх өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангахад анхаарч арга хэмжээ авах санал тавьж байгаа. Үнэхээр гантай, мал ямар өвс ургамал ургаагүй нутгийн малчдыг өөр аймаг, суманд өвөлжүүлж, хаваржуулах талаар зохицуулалт хийж өгөх хэрэгтэй байна. Дээр нь малчид малаа нэлээд зах зээлд нийлүүлэх санал тавьж байна. Үүнийг нэгдсэн байдлаар шийдэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулган ярьлаа.
Тус сумын бэлчээрийн 95,0 орчим хувь талхлагдаж чанар нь доройтож, цөлжилт эрчимтэй явагдаж байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон юм.
М.Батжаргал 
相关新闻