Төлөг хямдарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд төлөг 60, бүдүүн хонь 90 мянган төгрөгөөр борлуулахаар малчид зогсож байна. Энэ жилийн зуншлага тааруу мал олигтой тарга тэвээрэг аваагүй учир малын үнэ ханш иргэж унаж байгаа аж.
Аймгийн статистикийн хэлтсийн гаргасан мэдээгээр тэмээ 975.0, адуу 653.0, үхэр 813.0, хонь 117.0, ямаа 80.0 мян.төг болж буюу өмнөх оны мөн үеийнхээс тэмээ 12.1 хувиар өссөн бол бусад төрлийн малын үнэ 3,8-9,1 хувиар тус тус буурсан байна.
Газрын гарц тааруу гантай жилийн өвөл хахир хатуу болж магадгүй гэж малчид малынхаа тоо толгойг багасгах, чанаржуулах бодолтой байгаа гэж аймгийн хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.
Тус аймгийн хувьд жилд дунджаар нийт малын 20 орчим хувьтай тэнцэх 680 шахам мянган толгой малыг хэрэглээнд зарцуулдаг тооцоо бий. Өнгөрсөн оны хувьд малын хэрэглээний зарлага өмнөх оноос 1.7 мянга толгойгоор буюу 0.2 хувиар буурсан байна үзүүлэлт байдаг. Харин энэ жилийн хувьд малын хэрэглээний зарлага өсөх хандлагатай байж магадгүй байна.

М.Батжаргал