Хотын төвд Сити такси үйлчилгээ нэвтрүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, найдвартай, буух эзэн буцах хаягтай, орчин үеийн хотын соёлыг Ховд хотод бий болгох зорилготой "Ховд сити такси" ХХК үйл ажиллагаа явуулж эхлээд нэг сар болох гэж байна.
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлэхдээ "Ховд аймагт такси үйлчилгээг орчин үеийн нийгмийн соёлын хүрээнд Ховд хотод бий болгохоор зорин ажиллаж, нээлтээ хийж байгаад талархууштай байна. Өмнө нь такси үйлчилгээг албан ёсны болгох хэд хэдэн удаагийн оролдлого гарч байсан ч харамсалтай аль нь ч өнөөдрийн хэмжээнд хүрч чадаагүй байсан" гэдгийг онцлон,цаашид аймаг тус такси үйлчилгээг орон нутгаас дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Иргэдийнхээ санал хүсэлтээр аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Ховд хотын төвийн төвийн зогсоолууд дээр наалт,симпор бүхий сити такси үйлчилгээ сурталчлигаа хийж, үйлчилгээ үзүүлж байна.
Сити такси бусад энгийн такси үйлчилгээнээс ялгарах давуу тал нь шуурхай, эелдэг үйлчилгээтэй, үнэ хямд, хотын төвийн альч хэсэгт газар орон байршлын хаяг мэддэг зэрэг нь иргэдийн таашаалд нийцэж байна.
Уг төслийг дэмжиж Жаргалант сум Сум хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгоод байна.Цаашид Сити такси ХХК богино долгионы станц.тоолуур тавьж дуудлагаар үйлчлэх мөн дуудлагын жолооч засвар үйлчилгээг нэгтгэх зорилт тавьж байна.

А.Бямбасүрэн