Начин Д.Тамирын цолны хүндэтгэлийн наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн үндэсний их баяр наадмаар од хийморьтой барилдаж Монгол Улсын начин цол хүртсэн Бүрэгхангай сумын харьяат бөх Дармаагийн Тамирын цолны хүндэтгэлийн наадам энэ сарын 28-нд Бүрэгхангай суманд болно.
Аймгийн арслан Д.Тамир энэ жилийн наадмаар хийморьтой барилдаж, хоёроос тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан, начин Ц.Одбаяр, Улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарыг давж улсын цол хүртсэн юм.
Д.Тамир 2010 онд Булган аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж шөвгөрөн аймгийн начин, 2013 онд аймгийн харцага Б.Амбасэлмаагаар долоо даван түрүүлж, аймгийн арслан цол авч байжээ.

М.Батжаргал