Орхон аймгийнхан тусламжаа гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-17 11:29:05
Булган /МОНЦАМЭ/ Орхон аймгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдад туслах, сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор хандивласан зүйлсийг тус аймгийн төлөөлөл Булган аймгийн Засаг дарга болон Онцгой комиссын гишүүдэд гардууллаа.
Тус аянд Монголын шуудан холбоо, “Эрдэнэт” үйлдвэр, "Ачит" худалдааны төв, "Есөн эрдэнэ" худалдааны төв, Барааны захын түрээслэгчид, ард иргэд болон "Булган хангайн залуучууд" ТББ-ын төлөөлөгчид өөрсдийн нөөц бололцоогоор хандивын аянд хамрагдсан байна.
-Түймрийн голомтод ажиллахад чухал шаардлагатай багаж, бээлий, утааны амны хаалт зэргээс гадна хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлсийг хандивласан. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ суманд асч байгаа түймрийг цурманд оруулсан. Цурам манаж, уугиж байгаа унанги болон хожуулыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа албан хаагчдад тусламжийг зарим хэсгийг хүргэх арга хэмжээ авна гэж аймгийн Онцгой байдлын газрын дэд  дарга Д.Ууганбаяр хэллээ.
М.Батжаргал
相关新闻