Ачуутын гудамжийг төв замтай засмал замаар холболоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-16 17:23:19
Булган /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадмын өмнөхөн Булган сумын төв гудамжийг Ачуутын гудамжтай холбосон засмал зам ашиглалтад орлоо.
Уг замыг “Булган АЗЗА” ТӨХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан бөгөөд 328,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хагас км шахам замыг тавьсан байна.
Энэ бүтээн байгуулалт нь ирэх онд тэмдэглэх Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан бүтээлч 80 ажлын нэг юм.
М.Батжаргал
相关新闻