Булган аймгийн наадамд аймгийн начин Х.Цогтгэрэл түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-12 19:01:58
Булган /МОНЦАМЭ/ Монголын тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Булган аймгийн баяр наадамд Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн начин, жудо бөхийн улсын шигшээ багийн тамирчин Х.Цогтгэрэл түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Орхон сумын харьяат, аймгийн заан Түмэндэмбэрэл хоёр дахь удаагаа үзүүрлэлээ.
Монгол Улсын харцага Ж.Бор, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Цогтжаргал, начин С.Дэлгэрбат нарын 256 хүчтэн зодоглосон наадамд Сайхан сумын харьяат бөх Н.Намнансүрэн, Бүрэгхангай сумын харьяат бөх Д.Пүрэвдорж нар тав даван шөвгөрч, аймгийн начин, Тэшиг сумын харьяат бөх, аймгийн начин О.Мөнх-Ирээдүй, Хангал сумын харьяат бөх Д.Батням нар зургаа давж аймгийн харцага цол хүртлээ.
М.Батжаргал
相关新闻