Цогт тайжийн хөшөөнд цэцэг өргөж, төрийн дээд шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /Булган/ Монголын тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Булган аймгийн баяр наадам Цогт хун тайжийн хөшөөнд аймгийн удирдлага, иргэдийн төлөөлөгчид цэцэг өргөснөөр эхэллээ.
Үндэсний баяр наадмын баярын хурал болж, тэргүүний хүмүүст төрийн болон Засгийн газар, аймгийн шагнал гардууллаа. Монгол Улсын төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг" одонгоор Булган сумын ахмад багш Д.Загдсамбуу, "Цэргийн гавьяаны улаан туг" одонгоор аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа З.Гомбо, "Алтан гадас" одонгоор Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын захиргааны мэргэжилтэн Д.Батням, аймгийн нэгдсэн эмнэлгийн албаны дарга П.Оюунцэцэг, "Булганы мэдээ" сонины эрхлэгч Г.Норжмаа, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Алтсайхан нарын 20 гаруй хүмүүс шагнагдлаа.
Баярын хурлын дараа хүндэтгэлийн концерт тоглолоо.
М.Батжаргал