Мориноос унасан хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалан насны морьдын уралдааны үеэр зургаан хүүхэд мориноос унасан талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (НГБХЗГ)аас мэдээллээ.
Мориноос унасан хүүхдүүд гэмтэл, бэртэл аваагүй бөгөөд эмч нар сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна. Уралдааны үеэр мориноос унасан хүүхэд сэтгэлзүйн цочролд ордог тул сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тайвшруулах нь чухал байдаг аж. Наадмын өдрүүдэд хүй долоо худагт НГБХЗГ-ын дөрвөн сэтгэлзүйч ажиллах юм.

Ч.Ариунболд