Булган аймагт залуу сонгогчдын идэвх сул байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-07 17:54:32
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын  өнөөдрийн 17.00 цагийн байдлаар Булган аймагт 39381 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 14733 сонгогч санал өгөөд байна. Энэ нь сонгогчдын 36,85 хувь нь саналаа өгсөн дүн юм. Сонгогчдын ирц, идэвх сул байна гэж аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга П.Оюунцэцэг мэдээллээ.

Өнгөрсөн сарын 26-ны өдөр болсон санал хураалтын тухайн цагийн мэдээгээр сонгогчдын 46,89 хувь нь санал өгч байсан байна. 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх сул буюу аймгийн хэмжээгээр 1381 сонгогч санал өгсөн дүнтэй байна.
Дашинчилэн, Сэлэнгэ, Рашаант суманд сонгогчдын 42,84-46,26 хувь нь саналаа өгчээ. Харин Могод, Сайхан, Булган сумын сонгогчдын идэвх харьцангуй сул дөнгөж 30,31-30,72 хувьтай байна.
М.Батжаргал
相关新闻