“Сэлэнгэ” үүлдрийн үхрээс шилдгийг нь шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сум "Ухаалаг малчин-Ногоон сүрэг" малчдын зөвлөлдөх уулзалтыг угтаж “Сэлэнгэ” үхрийн чанарыг шалгарууллаа.
- Эх орны анхны үхрийн үүлдэр манай суманд бий болсон байдаг. Энэ үүлдрийн үхрийн чанарын шалгаруулалтад 3 насны 5 төрөлд нийт 36 үхэр оролцуулсан. Шалгаруулалтыг ахмад мал зүйч, зөвлөх Ч.Цэдэн-Иш, Д.Сүрэн болон сумын мал аж ахуйн мэргэжилтнүүд хийлээ гэж сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн улсын байцаагч П.Баттулга ярив.
Хээлтүүлэгч бухны дээд насны төрөлд 2-р багийн малчин Ю.Гантулгын улаан халзан бух, доод насны төрөлд 5-р багийн малчин О.Нямбаярын хүрэн халзан бух, хээлтэгч үхрийн төрөлд 1-р багийн малчин Б.Ганбаатарын хүрэн халзан үнээ, охин тугалын төрөлд 2-р багийн малчин Б.Шинэпүрэвийн хүрэн халзан тугал, эр тугалын төрөлд 1-р багийн малчин Б.Ганбаатарын хүрэн халзан тугал “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн хэв шинжийг илүү хадгалсан учир шалгарсан байна.
Улсын тэргүүний Сэлэнгэ суманд болсон "Ухаалаг малчин-Ногоон сүрэг" зөвлөлдөх уулзалтад 80 гаруй малчин, мал бүхий иргэд оролцож “Сэлэнгэ” үхрийн өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ, бэлчээрийн даац, газрын харилцааг зохицуулах журам, мал эмнэлэгийн ажил үйлчилгээ зэрэг олон асуудлыг хөндөж зөвлөлджээ.

М.Батжаргал