Цэцэрлэгийн хүүхдийг замын хөдөлгөөний сургалтын талбайтай болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын цэцэрлэг хүүхдийн тоглоомын талбайд биеийн тамирын болон "Мини дром" буюу замын хөдөлгөөний сургалтын талбай байгууллаа.
- Уг талбай нь сургуулийн өмнөх насны хүүхдийн хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг хүүхдэд багаас нь зөв эзэмшүүлэх зорилготой бөгөөд тоглонгоо сурах сургалтын талбай юм гэж сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Энхмаа мэдээллээ.
Тус суманд хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “School police” эргүүл тогтмол ажиллуулж хэвшсэн байна.

М.Батжаргал