Булганд сонгогчдын ирц өмнөхөөсөө 5,2 хувиар бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт Булган аймагт ямар нэгэн зөрчил, доголдол байхгүй хэвийн явж байна гэж аймгийн сонгуулийн хорооны дарга С.Санжаасүрэн мэдээллээ.
Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 39978 сонгогчоос өдрийн 12,00 цагийн байдлаар 6250 сонгогч санал өгч 17,36 хувийн ирцтэй байна. Энэ нь өмнөх санал хураалтынхаас 5,2 хувиар бага байгаа юм.
Аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөхөөр 1016 хүний хүсэлт өгч 903 иргэн санал өгсөн байна. Хүсэлтээ ирүүлсэн боловч 113 иргэн хаяг байршилдаа байхгүй, нас барсан зэрэг шалтгаан байсны дээр өөрийн биеэр очиж өгөх хүсэлт гаргасан байна.
Тус аймгийн зарим нутгаар бороо орж байгаа учир сонгогчид санал өгөхөд зарим талаар нөлөөлж байгаа бололтой. Ус ихтэй гол мөрөнтэй Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд онцгой байдлын албан хаагчид завиар сонгогчдыг гол гатлуулах арга хэмжээ авч байна.

М.Батжаргал