Амар сайдын тухай киноны зураг авалт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд А.Амарын тухай киноны зураг авалт энэ сарын 15-ны өдөр Бугат суманд эхэлнэ.
-А.Амарын тухай киноны анхны зураг авалт түүний төрсөн нутаг Бугат сумын Маалийн аманд болох юм. Манай киноныхоны хэлдэгээр “мотор дуугарах өдөр” юм. Энд гурван том зураг авалт хийхээр төлөвлөсөн. Монголын сайхан амар тайван өглөө, Амар сайдын гадаадаас ирж байгаа байдлыг харуулна. Мөн Чин ван Ханддорж арван хэдхэн настай Амарыг гадаад явдлын Яамны бичээчээр ажиллуулахаар үдэж мордуулж байгаа хэсгийн зураг байна гэж киноны ерөнхий найруулагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ярьлаа.
А.Амарын тухай “Монгол улс мандан бадраг” кино зохиолыг М.Энхболд бичиж, гол дүрд залуу жүжигчин А.Батбаатар тоглох юм байна.
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан, Улсын Бага Хурлын дарга асан Агданбуугийн Амарын мэндэлсний 130 жилийн ой өнгөрсөн онд тохиосон билээ.

М.Батжаргал