Булган аймгийн наадамд эрлийз хоёр насны морь уралдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн баяр наадамд 6 насны хурдан морины уралдааны зэрэгцээ эрлийз бага, дунд насны морьдыг уралдуулна гэж аймгийн баяр наадмын хорооны нарийн бичгийн дарга аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг ярьлаа.
Хурдан морины гараанаас бариа хүртэлх уралдааныг морь барианы газарт байгаа наадамчин олонд чанга яригчаар тайлбарлан сонирхуулахаар бэлтгэл хангаж байгаа аж. Мөн хурдан морины гарааны төхөөрөмж шинээр авах 33,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн уяачдын холбоо шийдэхээр болсон байна.
Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчнийг зодоглуулж, эрхий мэргэн харваачдыг цэцээ үзэх бэлтгэлийг хангажээ.
Тус аймагт “Нум сум” хөтөлбөр хэрэгжиж олон суманд сургалт зохион байгуулсан учир наадамд сум тавих харваачид олон байх төлөвтэй байна.

М.Батжаргал