Засаг даргын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг анх удаагаа хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-04 08:54:57
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 19-ний өдөр Булган суманд хуралдуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн юм. Энэ хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 онд баримтлан ажиллах “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг анх удаагаа хэлэлцэнэ.
Аймгийн Засаг дарга З.Батзориг тус албан тушаалд томилогдоод нэг жилийн болж байгаа ойн дээрээ, 70 зорилт, 379 арга хэмжээг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтээ тайлагнах юм.
Мөн хуралдаанаар аймгийн 80 жилийн ойн бэлтгэл ажлын явц, цаашид авах арга хэмжээний тухай, “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилт, бэлчээрийн менежментийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт явц, төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай асуудал хэлэлцэхээр шийдвэрлээд байна.
М.Батжаргал
相关新闻