Булганы үйлдвэрлэгчдээ дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төр, төсвийн байгууллагууд орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин энэ он гарсаар 1408,9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ. Орон нутгаасаа худалдан авалт хийх тухай аймгийн Засаг даргын шийдвэрийг төрийн байгууллагууд хэрэгжүүлэн орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авах бололцоотой бараа, бүтээгдэхүүнийг авч хэвшиж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ашиглах, ажиллах хүч авах зэргийг харгалзан дотоодын давуу эрхийн зөрүү тооцожээ. Энэ онд ажиллах хүч, бараа бүтээгдэхүүн ашиглахаар тендерт оролцсон 9 аж ахуйн нэгжид дотоодын давуу эрх олгож ажил гүйцэтгүүлжээ.

М.Батжаргал